МАН-ын 30 дахь удаагийн Их хурал үргэлжилж байна. Тус хурлын зохион байгуулалттай холбоотой асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан: Бид энэ удаагийн хурлаар намын дотоод асуудлыг ярихаас гадна улс орон, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашлаад улс төрийн намуудын шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг авч хэлэлцэнэ.

Бид авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хэд хэдэн зүйлийг онцгойлж оруулж ирж байна. Нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтнуудын хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдагдуулсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулж өгч байна.

Хоёрдугаарт, намын дүрэмдээ бодит өөрчлөлт оруулна. Зөвхөн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж оруулж өгөхгүй. Бид намынхаа дүрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцдог системийг бодитоор хийж өгнө. Маргааш их хурал дээр намын дүрмийн өөрчлөлт орж ирнэ. Та бүхэн ирж сонирхоорой.

МАН улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтууд оруулж өгч байна. Тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй. Аливаа шатны намын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж, хашихгүй гэдэг хариуцлагын заалтууд оруулж ирж өгч байна.

Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд албан тушаалаас автоматаар түдгэлздэг. Хэрвээ шүүхээр таслагдаад, гэмт хэрэгтэн болсон тохиолдолд автоматаар намын гишүүнээс хасагддаг. Хэрвээ шүүхээр яваад цагаадаад ирвэл эргээд намын гишүүнчлэлийг сэргээдэг заалт оруулж байна.

Бид дэвшилтэт нам болох зорилго тавьж байна. Энэ нь нэгдүгээрт, дотоод ардчилалтай, тэнд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанд нам дотроо хяналт тавьж чаддаг. Албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг, дээрээс нь хариуцлага, ёс зүйг хүлээлгэж чаддаг дэвшилтэт нам болохыг бид зорьж байна хэмээн мэдэгдлээ.

 

 

 

By updown

7 thoughts on “Д.Амарбаясгалан: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй”
  1. Танай намаас УИХ, НИТХд сонгогдсон төлөөлөгчдийн 80% нь авилгач, ЖДҮчин, луйварчид шүү дээ.

  2. Yamar aimaar changa yal ve naad erguunuud chin mon aih baihdaa tertei tergui buh shotand chin avilgach hulgaich jdu- chinguud chin duuren baihad

    1. Маш зөв.гэхдээ элдэв но г мэддэг.их мөнгөтэй нөхөдын түрэлтийг даах уу 30 д сарын дараа үнэн үгүй нь мэдрэгдэнэ дээ.харж л байя

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн