Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг “ална” хэмээн сүрдүүлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “За ална гэсэн анхны дуудлага ирлээ. Одоо жинхнээсээ үүний араас явъя даа. Цагдаагийн ерөнхий газарт тус койн болон бусад заналхийлж байгаа нөхдийг бүгдийг өгч шалгуулна” гэсэн байна.
Түүний хувьд цахим орчинд идэвхтэй байдаг нэгэн бөгөөд иргэд болон аж ахуй нэгжүүдээс ирж буй гомдлуудыг шуурхай шийдвэрлэдэг хэмээн үнэлэгддэг юм.