Өмнөд Солонгост айлуудыг камерыг эвдэн орж, эздийнх нь секстэй холбоотой нууц бичлэгийг зарсан хакерыг илчилжээ.
Өмнөд Солонгосын хакер айлуудын ухаалаг камер луу нэвтэрч, видео бичлэгт үлдсэн дотно харьцаатай холбоотой хэдэн зуун бичлэгийг зарснаас хойш тус улсын Засгийн газар улс орныхоо онлайн аюулгүй байдлын дүрэм журмыг эргэн харах шаардлагатай болсныг зарлажээ.
Кибер гэмт хэрэгтнийг сэтгүүлчид илчилсэн байна. IT Chosun хэвлэлийн сурвалжлагч худалдан авагч нь болон хувирч, худалдагчтай холбогдон хэд хэдэн айлын гэрэл зургийн архивыг 0,1 биткойноор худалдан авах санал тавьсан аж. Гэмт хэрэгтний нэрийг зарлаагүй байна. Ухаалаг камертай айлуудын эзэд энэ асуудал ихэд түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь үйлдвэрлэгч тэдэнд технологийг нь эвдэн орох боломжгүй гэж мэдэгджээ.
IT Chosun-ын шинжээчийн хэлснээр хэрэв хакер нэг л айлын аюулгүй байдал руу нэвтэрч чадвал барилгын сүлжээнд холбогдсон хэд хэдэн айлын видео бичлэг рүү нэвтрэх эрхтэй болдог гэнэ. Өмнөд Солонгосын хүн амын 63 хувь нь байранд аж төрдөг байна.
Эх сурвалж: Securitylab