УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан Сүхбаатарын талбай дээр суулт хийх үеэр өөрөөс нь ярилцлага авах гэсэн сэтгүүлчийн толгойг гар утсаараа чичилсэн гэх хэрэг гарсан.
Тэрбээр сэтгүүлчийг “Бэлдэж өгсөн асуулттай хүрч ирлээ. 13.00 цагаас хэвлэлийн хурал хийнэ гэж зарласан байгаа, тэрийг дахиж хар. 13.00 цагаас хүрээд ир. Цаашаа яв” гээд гар утсаараа толгойд нь хүчтэй хүрсэн юм.
Тэгвэл иргэний гомдлоор уг хэрэг харьяа шүүхэд шилжжээ.