Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Голомт банканд энгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан тохиолдолд сугалааны эрх бэлэглэх юм. Та энэхүү сугалааны эрхээр супер хонжвор “Nissan-Leaf” цахилгаан автомашин болон бусад нэмэлт хонжворын тохиролд оролцох боломжтой.
“Витамин ₮” урамшуулалт аяны эхний супер азтан 11-р сарын 6-ны өдөр тодорч, автомашинаа хүлээн авсан юм. Харин нэмэлт хонжворын эздийг баасан гараг бүр фэйсбүүк лайваар шууд дамжуулан тодруулж байгаа билээ. Бид өнгөрсөн долоо хоногийн азтануудыг хонжвороо гардан авахаар ирэхэд нь хэдэн хором уулзаж, ярилцлаа. Та бүхэнд азтануудын сэтгэгдлийг хүргэж байна.
Galaxy S21 ухаалаг утасны эзэн П.Ган-Эрдэнэ
Азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Баяртай байна. Өмнө нь огт ийм сугалаанд оролцож, азтан болж үзээгүй.
“Витамин ₮” урамшуулалт аянд оролцох эрхтэй болсноо мэдэж байсан уу?
Хадгаламждаа орлого хийсний дараа и-мэйл хаягаар ийм аянд оролцох сугалааны эрх үүслээ, таны сугалааны дугаар тэд тэд гээд ирсэн байсан. Ер нь бол сугалааны эрхтэй гэдгээ мэдэж байсан ч азтан болно гэж огт төсөөлөөгүй ээ.
Хуримтлал үүсгээд удаж байгаа юу?
Голомт банканд хадгаламж нээлгээд 15 жил болж байна. Одоо бол хоёр төрлийн хадгаламжийн данстай. Нэг нь урт хугацааны, нөгөөх нь богино хугацааны хадгаламж бий.
Хуримтлалыг зуршил болгох нь ямар давуу талтай вэ?
Миний бодлоор ямар ч тохиолдолд санхүүгийн бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Эцэг, эх маань надад багаас маань тэгж сургасан. Тиймээс хуримтлуулах, хадгаламждаа орлого хийх нь миний амьдралдаа байнга хийдэг, энгийн зүйлүүдийн л нэг болсон байна.
Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцаач?
Яг дэлгэрэнгүй дүгнэж мэдэхгүй ч хүнийг санхүүгийн эрсдэлээ даах хэмжээний дархлаатай байхыг нь дэмжиж байгаа учраас нүдээ олсон ажил гэж бодож байна. Харин хүмүүс яг үүнийг ойлгоод урамшуулалд оролцонгоо, хуримтлалтай болоосой гэж хүсэж байна.
“Номин сүлжээ дэлгүүр”-ийн эрхийн бичгийн азтан Г.Ганбат
Баяр хүргэе. Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Баярлалаа. Голомт банкны энэхүү аян шударгаар азтанаа шалгаруулдаг юм байна гэдгийг харлаа. Санаандгүй байж байгаад азтан болчихлоо.
“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?
“Витамин ₮” аяныг өнгөрсөн жил анх хэрэгжиж эхэлсэн цагаас нь мэддэг байсан. Харин энэ удаад би хадгаламждаа орлого нэмэхэд орлогын дүнгийн маань 100,000₮ тутамд 1 ширхэг сугалааны эрх үүссэн байсан. Тэгээд л оролцох эрхтэй болсон байсан.
Хуримтлалтай хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж боддог вэ?
Хэрэгцээ, шаардлагатай үед хэрэглэх мөнгөн хөрөнгөтэй байна гэдэг нь давуу тал нь юм уу даа. Найдвартай газар мөнгөө өсгөж байхад алдах юмгүй л гэж боддог.
Танд хуримтлалыг зуршил болгох өөрийн арга бий юу?
Би бизнес эрхэлдэг хүн учраас орлогынхоо тал хувийг хугацаатай хадгаламжид хийгээд, үлдсэн тал хувийг бизнесийн үйл ажиллагааныхаа эргэлтэд зарцуулахаар хугацаагүй хадгаламжид хийчихдэг. Ийм л аргаар хуримтлуулдаг даа.
Голомт банкны харилцагч болоод удаж байгаа гэсэн. Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд та сэтгэл ханамжтай байдаг уу?
Голомт банкаар үйлчлүүлээд олон жил болсон. Салбарууд дээрээ найрсаг, шуурхай үйлчилгээтэй, интернэт банкны үйлчилгээ нь ч сайн. Ер нь үйлчилгээ сайтай учраас өдий олон жил үнэнч харилцагч байж ирлээ дээ.
“Витамин ₮” урамшуулалт аян энэ оныг дуустал үргэлжлэх тул хараахан хадгаламж нээлгэж амжаагүй иргэд Голомт банкны бүх салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан хадгаламж нээлгэх боломжтой. Та Голомт банкнаас гаргадаг хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.