Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2021” наадамд оролцох бүтээлүүдийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ.

Тус наадмыг энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор эхэлсэн юм. “Алтан-Өд-2021” наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон шог хошин зохиол зэрэг найман төрөлд шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 22-ныг дуустал Монголын зохиолчдын эвлэлийн хорооны байранд хүлээн авах юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн