БНХАУ-ын тал Эрээний боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг задгай чингэлгээр хүлээж авахгүй байхаар шийдвэрлэсэн.
Харин Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа шуудайнд хийгээд задгай вагон дээр ачдаг байсан. Одоо шилжүүлэн ачихтай холбоотойгоор чингэлэг тээврээр хий гэдэг чиглэл тавьсан байна. Энэ хүрээнд УБТЗ-тай хэлцэл хийж битүү чингэлэг захиалжээ. Одоогоор үйлдвэрлэл хэвийн явагдаж зэсийн баяжмалын экспорт тасалдаагүй байгаа аж.
Цаашдаа уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг контейнер бэлтгэж байгаа бөгөөд дараагийн экспортоо хийхэд хүрэлцээтэй байвал экспортод гацалт үүсэхгүй. Үргэлжлүүлэн чингэлгээр тээвэрлэлт хийгдэх талаар албаны эх сурвалж мэдээллээ.
1 comment
Их гүрэн хүссэнээрээ тоглож байна үүнд бид бэлэн байх хэрэгтэй