Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байна.
Иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа дүүргийн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллагад ирэх сарын 14-ний дотор бүртгүүлэх шаардлагатай.
Заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай, ан агнах, спорт-сургалтын, үзмэрийн, цуглуулгын зориулалттай бүх төрлийн хэрэгсэл багтах юм.