УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш /2021.11.30/ Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу ажлын айлчлалаар мордох гэж байна.
Манай улс Энэтхэг улсын тусламжтайгаар газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ барилга байгууламжийн ажлыг эхлүүлээд байгаа билээ. Одоогоос дөрөв хоногийн өмнө Г.Занданшатар /2021.11.25/ БНЭУ-ын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.
Энэ үеэр Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал гэдгийг онцолсон байдаг.