Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 4,036 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Дүүргүүдээс хамгийн их дуудлагатай байгаа нь Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт осол хэргийн тоо өндөр төдийгүй бэртэж гэмтсэн хүний тоо ч бусад дүүргээс өндөр байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг цөөнгүй илэрч буйг Тээврийн цагдаагийн албаны дэд дарга Б.Батболд онцоллоо. Сүүлийн 14 хоногт 834 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн байна.
Улаанбаатар хотод өдөрт 420 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд их ачааллын үед хөдөлгөөний хурд эрс буурч байгааг мөн тодотгов.