“Богд Зонхова” цогцолборын барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй байсан хэмээн Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв
Тэрбээр “Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2004 онд батлагдсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр Бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан.
2007 онд Гандан орчмын Ерөнхий төлөвлөгөө батлагдаад энэхүү хоёр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэн түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байсан.
Соёлын яам, Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан.
Харин уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байсан. Учир нь энэ бол нийслэлээс бус Засгийн газраас зохион байгуулж байгаа ажил юм” гэв.
[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=167280178916861″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]
1 comment
Гандангийн өргөл мөргөлийн мөнгөөр бариа тэр их мөнгө юунд яаж зарцуулдагийг шилэн болго мухар сүсэгээр маш их хөрөнгө цугларч байгаа тэнд нэг шавар бурхан барьсанаар улс хөгжих нь юу л бол