АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр Ням гаригийн өглөөний байдлаар COVID-19 коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 261 сая 87 мянга 872 болжээ.
COVID-19-ийн халдвар тархаж эхэлснээс хойш дэлхий даяар 5 сая 195 мянга 232 хүн нас бараад байна.
АНУ-д COVID-19-ийн 48 сая 202 мянга 463 тохиолдол илэрч, 776 536 өвчтөн нас барсан бол Энэтхэгт COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 34 сая 572 мянга 523 болж, 468 554 хүн нас баржээ.
Бразилд тахлын үеэр 22 сая 76 мянга 863 тохиолдол бүртгэгдэж, 614 186 хүн нас баржээ.
Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан Worldometer порталын мэдээлснээр Ням гаригийн өглөөний байдлаар дэлхийн хүн амын 1 саяд ногдох нас баралтын түвшин 668.8 байна. АНУ-д 1 сая хүн амд 2395, Энэтхэгт 335, Бразилд 2861 хүн нас баржээ.
Эх сурвалж: INTERFAX