Арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, арванхоёрдугаар сарын 1-2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, арванхоёрдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.