Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүгийн Оросын хуульч бүсгүйтэй уулзсан уулзалт маргаан дэгдээж байна. Дональд Трампын хүү хуульч бүсгүйтэй ердөө 20 минут уулзсан. Энэ нь ердийн танилцах уулзалт байсан гэж мэдэгдсэн бол Дональд Трамп ч Fox News агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар мэдээгүй хэмээн хэлжээ.
Трампын хүүгийн Оросын хуульчтай уулзах хүсэлтийг хүлээн авсан е-мэйл олон нийтэд ил болсноор энэхүү дуулиан дэгдсэн байна. Уулзалтыг Трампын хүү санаачилсан. Хиллари Клинтоны нэр хүндийг унагаасан материалуудтай холбоотой хэмээн үзэж байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг АНУ-ын хууль хяналтынхан хийж дуусаагүй байгаа билээ.
Эх сурвалж: thedailybeast