АНУ “THAAD” системийг амжилттай туршжээ

2017-07-12 15:031min0
THAAD

“Thaad” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг АНУ-ын арми Номхон далайд амжилттай туршсан талаар ВВС мэдээлжээ. Аляскийн бааз дахь “Thaad” систем Хавайгаас C-17 нисэх онгоцноос буудсан баллистик пуужинг угтан амжилттай сөнөөж байгаа оносон байна.

АНУ Өмнөд Солонгост “Thaad” систем суурилуулсан. Энэ нь орон нутгийн иргэд болон БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарсан юм. АНУ-ын Батлан хамгаалах яам  2018 оны есдүгээр сар хүртэл дахин 50 гаруй “Thaad” системийг байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй