Польшийн эрх баригчид Белорусь, Украинтай хиллэдэг хилийн дагуу хашаа барихаар шийджээ. Шинэ хашаа нь америкийн гахайн тахал гэгчээс урьдчилан сэргийлж хамгаалах үүрэгтэй гэнэ. Хашааны урт нь 729 километр байх ажээ.
Ийм өвчин туссан зэрлэг гахай нь урт замыг туулах мөн хашаан дээгүүр харайх чадваргүй. Хашаа босгох зардалд польшууд 27 сая доллар зарцуулах гэнэ. Африкийн гэх гахайн тахлын вирус анх Польшид 2014 онд гарч ирсэн. Үүнээс хойш өвчний 49 дэгдэлт гарч гэрийн тэжээмэл 380 гахай өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Белорусьтай хил залгаа бүсэд уг өвчин гарч байгаа юм.