Уоррен Баффет гурван тэрбумыг буяны үйлст хандивлав

2017-07-12 12:521min0
bill

Америкийн тэрбумтан, хөрөнгө оруулагч, Berkshire Hathaway компанийг үндэслэгч Уоррен Баффет өөрийн найз Билл Гейтс ба Миранда Гейтс нарын буяны санд өөрийн компанийнхаа 3.17 тэрбум ам.доллараар хэмжигдэх хувьцааг бэлэглэв гэж Reuters агентлаг мэдээлэв.

Тэр сүүлийн 10 жилд ийм их хөрөнгийг буяны үйлст хандивлаж байсангүй. Өдгөө 86 настай Баффет 2006 оноос хойш 27.54  тэрбум долларыг таван буяны байгууллагад хандивласны 21.9 тэрбум орчим нь Гейтсийн санд очжээ. Хандивын дараа Баффет хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийн баячуудын жагсаалтын гурваас ухарч дөрөвт бичигдсэн тухай “Forbes” сэтгүүл мөн мэдээллээ.

Эх сурвалж: Reuters 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй