“The Washington Post” сонинд гарсан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийн ярилцлагыг үзсэн дунд сургуулийн сурагч хүү гэрэл зургийг сайтар ажиглан түүний гар байсан хавтаснаас зургийг томруулах аргаар утасны дугаарыг нь мэдэж авсан байна. Тавдугаар сард гарсан ярилцлагын зурагт Тедди Фишер гэдэг энэ хүү өөрийн анхаарал болон үл ялих деталь зэргийн тусламжтайгаар ажиглалт хийж, Пентагоны шеф рүү залгаж ярилцлага авч чаджээ. Ингээд
—Та надад ярилцлага өгөхгүй юу? Дашрамд дурдахад таны утасны хувийн дугаар америкийн олон нийтэд танил болсон өдрийн мэнд хүргэв! гэсэн мессежийг шефийн дугаарт илгээжээ.
Сайд Мэттис хүүд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн бөгөөд Тедди Фишерт өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн тухай, дэлхийн экстремизм, Афганистан, Сири, Ирак дахь бүлэглүүд дэх АНУ-ын нөлөөний талаар 45 минутын турш ярьж өгчээ.