Парис, Лос-Анжелес хотууд 2024, 2028 оны зуны олимпийн эрхийг авлаа

Зуны олимпын 2024 болон 2028 оны наадмыг зохион байгуулах хотыг Олон улсын олимпын хороо (ОУОХ) тодрууллаа. Зуны олимпийн эрхийг Парис, Лос-Анжелес зохион байгуулахаар болжээ. Хоёр хотын аль нь 2024 оны Олимпын тоглолтыг зохион байгуулах вэ гэдэг асуултын хариулт ирэх есдүгээр сард Перугийн нийслэл Лимад болох ОУОХ-ы 131 дүгээр чуулганы үеэр тодорхой болно.

2024 болон 2028 оны Олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөө Хамбург, Будапешт болон Ром хотууд өрсөлдөж байсан юм. Парис 1900, 1920 оны олимпийн тоглолтыг хүлээн авч байсан бол Лос-Анжелес 1932 болон 1984 оны олимпийн наадмыг зохион байгуулсан туршлагатай хотууд билээ.

Эх сурвалж: ВВС

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн