Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан соёолон, дааганы уралдаанаар өнөөдөр өндөрлөнө. Аз хийморийн бэлгэдэл болсон хурдан соёолонгийн уралдаанд өглөө (2017.07.12) 253 хурдан хүлэг бүртгүүлсэн байна. Тэдний 128 нь үүлдэрийн шалгалтанд тэнцэж, гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёлон насны уралдаанд Архайнгай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ түрүүллээ.
Айргийн тавд:
1. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Г.Батбаатарын саарал. Уралдаанч 10 настай Ц.Өсөх-Од
2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн
3. Говь-Алтай аймгийн Дарив сумын уяач С.Бямбасайханы халиун. Уралдаанч 12 настай Б.Гомбо
4. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны хээр. Уралдаанч 14 настай Ч.Өнөрхүү
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Бадраагийн хул. Уралдаанч есөн настай Б.Баатархүү унаж тус тус хурдалжээ.