УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төмөр замыг нилээн зүдэрч байхад тэр зээл ихээхэн хэрэг болсон. Зээлийг 2014 оноос хойш төлөхөө больчихсон байх юм. Энэ зээлээр төмөр замд хэрэгтэй олон зүйл хийсэн. 20 сая доллароор 1400 км шилэн кабель тавьсан байдаг. Тэр кабель одоо хэний мэдэлд явна аа. Би хувьчлагдсан гэж сонссон. Манайд байгаа завхрал зээл аваад байгуугууллагадаа хэрэгтэй зүйлээ хийчихдэг, тэгээд дундуур нь хулгай хийдэг. Үүнийг надад тодорхой хэлж өгөөрэй. Дараа хэлж өгнө гэж битгий бултаарай. Төмөр замын даргад дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлээд байна. Унхиагүй удирдагчдын буруу үйлдлээс болж Монголын ард түмэн хохирох ёсгүй шүү. Нэг хүнээ дарга болгохын тулд ийм их зээлийг Монголын ард түмэн төлөх ёсгүй шүү. Төсөв дээр ямар ч дарамт болохгүй гэж худлаа ярьж байна хэмээлээ.