Шахмал түлшний шуудайг Эрээнд хийлгэдэг болохыг сонсоод жаахан уур хүрч л байлаа. Яагаад гэвэл зөвхөн энэ муу шуудайнд зургаан тэрбум төгрөг урагш нь цацах болчихоод байгаа. Тэгтэл өнөөдөр “Атар” талхны уутыг Эрээнд захиалж хийлгэдэг болохыг сонсоод сэтгэл ихэд гутрав. Дэлгүүрүүдэд “Атар” талх ховордсон учрыг хоёр, гурван ч худалдагчаас асуухад “Эрээнд хийлгэдэг уут нь тасалдаад, Мэргэжлийн хяналтынхан уутгүй талх заруулахгүй гээд Атар талх өнжөөд нэг ирдэг болсон” хэмээв.

Арай ч дээ. Энэ зэргийн юмыг манай нөгөө шилдэг тэргүүний бизнeсмeнүүд, бас нөгөө ЖДҮ нэрээр улсын мөнгө тоносон нөхөд яагаад хийчихэж дөнгөсөнгүй вэ? Ингэж арчаагаа алдахыг нь мэдсэн бол eрээд оноос өнөөдрийг хүртэл шал дэмий үзэг, цаас цоохорлож суухын оронд ганц нэг жижиг дунд үйлдвэр эрхлэж байхгүй яав даа гэж халаглахад хүрлээ.

Монгол улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-80 хувийг гадаадаас авдаг. Тиймээс би л хувьдаа ганц нэгхэн үндэснийхээ үйлдвэрийг дэмжих юмсан гээд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг харамгүй авдаг.

Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө “Өд” хэмээх нойлын цаас Монголд үйлвэрлэгдсэнийг дуулаад гэрийнхэндээ хандаж “Цаашдаа хятад юмуу орос нойлын цаас хэрэглэхгүй шүү. Сайн ч, муу ч “Өд”-ийг л авч байя. Үндэснийхээ үйлдвэрийг ходоодоороо дэмжиж чаддаггүй юмаа гэхэд ядахнаа хошногоороо дэмжиe” гэж хэлж байхав дээ. Үнэнийг хэлэхэд “Өд”-ийг Монголд л үйлдвэрлэсэн байгаасай! гэж залбиръя.

Яагаад гэвэл цар тахлын үeэр хил хаагдахад “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой зарим бараа, бүтээгдэхүүнийг Эрээнээс зөөдөг болох нь анзаарагдаж, маниусынхаа хулхин дээр цэцэг ургуулж байгаад баригдсан тал бий шүү!
Эх сурвалж: Б.Ойдов фэйсбүүк хуудас

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн