Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний болон Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа.

Энэхүү ойн баярыг тохиолдуулан театрын үе үеийн уран бүтээлчид, хамт олны Монгол улсын түүхэн хөгжлийн явцад нийгмийн тэргүүлэгч салбарын бие төлөөлөл болж, оюун санааны хөгжил дэвшил, нийтийн соёлыг дээшлүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор “Хангарди” одонгоор шагналаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн