АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Даваа гарагт дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулах 1.2 их наяд долларын өртөг шингэсэн хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Тэргүүн хатагтай Жилл Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Сенатын олонхийн удирдагч, Ардчилсан намын гишүүн Чак Шумер болон бусад конгрессмен нар оролцжээ.
Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим баталсан бөгөөд өмнө нь Сенатаас дэмжлэг аваад байсан юм.
Уг хуулийн дагуу зам гүүр, цэвэр ундны ус, цахилгаан, өндөр хурдны интернет, үйлдвэрчний эвлэлийн ажилчдын цалин зэрэг хөрөнгө оруулалтын асуудлыг тусгасан байна.
Хуулийг Конгрессоор батлахын өмнө Ардчилсан болон Бүгд найрамдах намуудын хооронд хэдэн сарын турш хэлэлцээ хийгдэж байв.
Бүгд найрамдахчууд өмнө нь Цагаан ордны 1.7 их наяд долларын дэд бүтцийн зардлын төлөвлөгөөг хэт өндөр өртөгтэй гэж үзэхээс татгалзаж байсан ч Байден өөрийн санал болгож буй төлөвлөгөөн дэх зардлыг анх төлөвлөж байсан 2.25 их наяд доллараас 500 тэрбум доллараар бууруулахыг зөвшөөрчээ.