Сансарт хиймэл дагуул устгах зэвсгийн туршилт хийсэн Оросыг АНУ буруутгав. Энэ туршилт нь Олон улсын сансрын станц болон (ОУСС) сансрын нисгэгчдэд аюул учруулж байгаа тул АНУ болон түншүүд хариу арга хэмжээ авах болно гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Даваа гаригт мэдэгджээ.
ОХУ-ын хариуцлагагүй туршилт нь ОУСС-д байгаа сансрын нисгэгчид болон сансрын нислэгүүдэд учрах заналхийллийг нэмэгдүүлж байна. Вашингтон ОХУ-ын хариуцлагагүй үйлдэлд түншүүд болон холбоотнуудтайгаа хамтран зөвлөлдөнө гэж Прайс нэмж хэлэв.
Дэлхийн тойрог замд бий болсон хог хаягдал нь олон улсад томоохон сэдэв болон өрнөж байгаа юм. Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмших болсон 64 жилд дэлхийн тойрог замд 1 см-ээс 10 см хүртэл хэмжээтэй сая орчим ширхэг хог үүссэн гэж үзэж байгаа юм.
Эдгээр хог хаягдлын нэг нь л хиймэл дагуултай мөргөлдвөл хиймэл дагуулыг ажиллагаагүй болгох аюултай тул хог хаягдлыг нэмэгдүүлэхгүй байх, байгааг нь устгаж, цэвэрлэх бодлого барьж байгаа. ОХУ Даваа гаригт 1982 онд хөөргөсөн, олон жилийн өмнө ашиглалтаас гарсан, тонн гаруй жинтэй Космос-1408 хиймэл дагуулыг пуужингаар харваж устгаад байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX