Боловсролын тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлгүүд эхэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тэргүүтэй хуулийн төслийн багийнхан СӨБ болон ЕБС-ийн хуулийн төслөөр Сүхбаатар дүүргийн сургуулийн төлөөллүүдтэй цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр багш нараас дараах саналууд ирсэн байна.
- Боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тодорхойлж, урт хугацаанд тогтвортой, дор хаяж 30 жил хэрэгжихээр үр дүнг нь тооцох ёстой.
- Хуулийн төсөлд “Үдийн хоол”-той холбоотой заалт орж ирснийг эргэж харах ёстой. Хүүхдийг төрийн болон хувийн сургуульд сурч байгаагаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй.
- Боловсролын ерөнхий хуулийн давуу тал сайн багшийг бэлтгэх заалтууд орж ирсэн нь сайшаалтай.
- Боловсролын байгууллага ашгийн бус байх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3 настайгаас нь авах, ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоог бүх нийтээр эзэмшүүлдэг байх хэрэгтэй.
- Багш бол бакалавраас дээш мэргэжилтэй, багшлах эрхтэй байна гэсэн заалт цахим буюу зайн сургалт дээр хэрхэн хэрэгжихийг тодорхой болгох,
- Ерөнхий боловсролын хууль дээр өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг ялгавартай олгоно гэсэн заалт байгаа эсэхийг тодруулах,
- Зайны сургалтыг яаж зохион байгуулах уу гэдэг дээр маш чухал, уян хатан байх ёстой.
- ЕБС-ийн хичээллэх хугацааг нэлээд сайн зааж өгөх ёстой. Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалаад аймгийн Засаг дарга нь хүссэн үедээ хичээлээ хааж байгаа асуудлууд гарсан. Өөрөөр хэлбэл 155-165 хоног хичээллээд л хичээлээ хаачихаад байна. Гэтэл олон улсад хичээлийн цагаа уртасгаж байгаа. Бид ч бас энэ жишгээр ажиллах ёстой.