Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт өгсөн богино хэмжээний ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.

-Танд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Наадам сайхан болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. Сонгуулийн эцсийн дүн долдугаар сарын 8-нд гарсан нь өөрийнхөө хувьд наадмын нээлтэд бэлтгэл муутай оролцлоо. Улсын наадмыг хүүхэд байхаасаа аавтайгаа хамт бөхийн асраас үздэг байсан.

-Магадгүй энэ жилийн наадам таны амьдралын хамгийн дурсамжтай наадам байна байх гэж бодож байна?

-Бөхөө хажуугаас нь үздэг байсан. Энэ жил индэр дээрээс наадмаа нээж, наадмаа үзлээ. Их сонин л байдаг юм байна.

-Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Ерөнхийлөгчийн тамгын газраа эмхэлсэн.  Ард олон нийт рүүгээ хандсан хамгийн эхний ажил тань юу байх вэ?

-Наадмын дараагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хамт олон, намынхантайгаа ярьж, төлөвлөсөн тодорхой ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөгөө гаргасан байгаа. Би өөрөө бизнесийн давхаргаас улс төрд орсон учраас арай илүү прагматик шийдвэрүүд гаргах нь бусад Ерөнхийлөгчдөөс онцлог байх болов уу гэж бодож байна. Мэдээж энэ олон хүний итгэлийг яаж дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж явж байна.

-Та дөрвөн жилийн дараах Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний олон жил бодож, мөрөөдөж явсан зүйл бол баян уудам нутагтай, олон зуун, мянганы түүхтэй төрт ёст энэ улсыг маш богино хугацаанд сэргэн мандах боломжтой бүх ажлуудыг эхлүүлнэ. Дөрвөн жил гэдэг харахад урт хугацаа юм шиг хэрнээ ажил эрчимжээд ирэхэд  богинохон хугацаа байдаг. Тиймээс бодож, төлөвлөж явсан мөрөөдлөө төлөвлөөд эхлүүлсэн, зарим ажлыг нь дуусгасан байх болов уу гэсэн бодолтой байна.

Гэрэл зургийг gogo.mn

By updown

20 thoughts on “Ерөнхийлөгч Х.Баттулга: Олон хүний итгэлийг яаж дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж байна”
    1. Намд чинь бус өөрт чинь санал өгсөн хүмүүс хагаралдуулах бус эвлэлдүүлэхийг хүсэж байна.

  1. IIM UHAMSARTAI BATTULGA HUN GARSAND MAASH IKH BAYARLAA NAADMAAR YAMAR ENGIIN YUM BE ALHAJ ORJ IREEL ENGIIN SAIKHAN MONGOL DEELTEI TAALAGDSAAN BAYARLAA

  2. Sanaaa zowoh yumgviee chadnaa ….harin AH namaas asuuh bish ooriinhooroo bvh ajilaa yawuulbal zvgeer yumsan bid Battulga gedeg eronhiilogchid itgej naidaj songoson ta chadnaa amjilt ard tvmeniibee bishersen eronhiilogch bh bno engiin saihan daruuhan amjilt

  3. Mongol Uls Hogjin Badar tugaa!
    Tand Ajil Amdraliin Amjilt Xusie!!!
    Xamgiin Gol n Jinhene Mergegeliin ondor chadvartaa, ooriin itgel daah humuuseer toiruulah heregtee!!!
    Mongol Yalna!

  4. Түмний итгэлийг даая гэвэл эхлээд ойр тойрныхоо хулгайч худалч нь мэдэгдэхгүй хүмүүсээ шалга нэгээд нам дагасан хулгайчуудыг шалга дараа нь төрөөс хумсалдаг хулгайчуудыг шалга. ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ НАЙЗ НӨХӨДӨӨ Ч ШИЙТГЭ. САЙН ҮЙЛ ХИЙСЭН БОЛ ӨРСӨЛДӨГЧ НАРААСАА Ч ШАГНА

  5. Таны нам чадахгүй бна гэдгийг ард түмэн 2016 онд дүгнэсэн. Та өөрөө, маш сайн зөвлөхүүдтэйгээ нийлж шийдээсэй.

  6. Tiimee ali neg namruu hazaival ard tumnii bish basl huuchnii uildel davtagdana shuudee namiig bish taniig songoson shuu dee,ta chadnaa amjilt

  7. Шагнах зүйтэй бол дайснаа шагна, яллах зүйтэй бол нөхрөө ч ялла гэж нэг монгол кинонд дээр хэлсэн байдаг.
    Бас хамгийн том шагнал бол уучлал гэнэ.

  8. Мөнхийн дайсан гэж үгүй мөнхийн эрх ашиг гэж байдаг гэгчлэн харж л байя даа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн