Их Британийн Хатан хааны Агаарын цэргийн хүчний RC-135W стратегийн тагнуулын онгоц Лхагва гарагт Грекийн Крит арлын Соуда Бэй баазаас Оросын Хар тэнгис дэх хилийн ойролцоо нислэг үйлдэхээр анх удаа хөөрчээ.
Өмнө нь Британийн цахим тагнуулын онгоц Английн Ваддингтон баазаас Оросын хил рүү даалгавраар нисч байжээ. Грек дэх Соуда Бэй агаарын баазыг өмнө нь АНУ EP-3E Aries II загварын ижил төстэй, алсын тусгалын ажиглалтын нисэх онгоцууд Хар тэнгис дэх Оросын хилийн ойролцоо нислэг үйлдэхэд ашиглаж байжээ.
Лхагва гарагт Британийн тагнуулын нисэх онгоц Крым, Краснодар хязгаарын эрэг дагуу 2,5 цаг гаруй аяласан бөгөөд Оросын БХЯ-ны мэдээлснээр, Оросын агаарын довтолгооноос хамгаалах алба Хар тэнгисийн дээгүүр ниссэн тагнуулын нисэх онгоцны нислэгийг ажигласан. Тагнуулын болон цохилтын хяналтын нисэх онгоц 11-р сарын 9-нд Хар тэнгисийн дээгүүр олон цаг нисч, Оросын хилд ойртож ирсэн гэжээ.
Эх сурвалж: INTERFAX