АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын виртуаль дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 15-нд товлогдсон хэвээр байна гэж АНУ-ын засаг захиргааны эх сурвалжаас иш татан Politico мэдээлэв.
Түүний хэлснээр, дээд хэмжээний уулзалтыг Вашингтоны цагаар 11-р сарын 15-ны орой хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Өнгөрсөн сарын эхээр АНУ, БНХАУ хоёр удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хийх шийдвэр гаргасан тухай мэдээллийг түгээсэн ч талууд товоо албан ёсоор зарлаагүй юм.
Bloomberg-ийн эх сурвалжийн мэдээлснээр, яриа хэлэлцээгээр Ченду дахь АНУ-ын Ерөнхий консулын газар болон Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрын ажлыг сэргээх асуудлаар хэлэлцэхгүй бололтой.
Өмнө нь Financial Times сонинд Байден өнгөрсөн есдүгээр сард Ши Жиньпинтэй утсаар ярихдаа анх удаа нүүр тулсан дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг санал болгосон ч татгалзсан хэмээн бичиж байсан боловч Америкийн удирдагч энэ мессежийг үгүйсгэж байсан юм.
Эх сурвалж: INTERFAX