Афганистаны зүүн хэсгийн Лагман мужид зэвсэгт бүлэглэлүүд тус улсын Засгийн эрхийг булаан авсан Талибан хөдөлгөөний эсрэг тэмцэл эхэлснээ зарлав. Афганистаны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Лхагва гарагт Үндэсний Эсэргүүцлийн Фронтыг (FNS) дэмжсэн видео зурвас болон Ахмад Масуд тэргүүтэй FNS-ийг дэмжиж байгаа талаар нийтэлжээ.
“Мужахедууд болон эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгчид тус улсад шударга ёсыг тогтоохын төлөө, эзлэн түрэмгийллийг зогсоохын тулд Лагман мужид партизануудын ажиллагаа эхэлсэн талаар мэдээлсэн байна.
Наймдугаар сард АНУ, НАТО-гийн цэрэг Афганистанаас гарч байгаатай холбогдуулан Талибан хөдөлгөөний дайчид Афганистаны бараг бүх мужийг байлдааны ажиллагаагүйгээр эзлэн авсан юм. Наймдугаар сарын 15-нд радикалууд мөн тус улсын нийслэл Кабул хотыг мөргөлдөөнгүйгээр эзлэн авсан бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч Ашраф Гани болон түүний танхимын гишүүд тэндээс зугтсан билээ.
Үүний дараа Талибанчууд цорын ганц эзлэгдээгүй муж болох Панжшир руу дайран орохыг оролдож, есдүгээр сарын 6-нд тус хөндийг эзлэн авснаа зарласан юм.
Гэсэн хэдий ч Талибаны эсрэг үндэсний эсэргүүцлийн фронтын төлөөлөгчид Пакистаны нисэх хүчний тусламжтайгаар Панжширын гол хавцлыг булаан авч чадсан бөгөөд бүс нутгийн бусад 23 хавцал бүгд фронтын мэдэлд байна гэж мэдэгдэж байв.
Фронтын мэдээлснээр тэд Панжширтай зэргэлдээх Баглан мужийн Андарабын хөндийд ч талибуудад зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн байна. Өмнө нь Парван, Каписа, Балх, Тахар, Бадахшан мужид зэвсэгт бүлэглэлүүд FTS-д элсэж байгаагаа зарлаж байсан юм.
Эх сурвалж: INTERFAX