Трампын засаг захиргааны хуучин албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгажээ
АНУ-ын Тусгай зөвлөхийн алба (OSC) Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны 13 ажилтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цагаан ордонд “татвар төлөгчдийн санхүүжилттэй сонгуулийн аппарат” байгуулсан гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Тус агентлагаас гаргасан хэвлэлийн мэдээнд: …тэд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчөөс бусад төрийн албан хаагчдын улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан 1939 оны Хэтчийн хуулийг зөрчиж, сонгуулийн үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг дэмжин ажилласан.
Эдгээр зөрчлүүд нь Трампын засаг захиргааны зарим албан тушаалтнууд Ерөнхийлөгч Трампыг улираан сонгохын төлөө гүйцэтгэх эрх мэдлээ ашиглах хүсэл эрмэлзэлтэй байсныг харуулсан. Мөн OSC-ын хэрэгжүүлэх эрх мэдлийн хязгаарыг давсан болохыг харуулж байна хэмээн дурдсан байна.
Мөн тус байгууллага тайландаа “Энэ нь гүйцэтгэх засаглалын дээд шатанд татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждэг сонгуулийн аппарат болох бүтэц бий болох нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн тэмдэглэжээ.
Зөрчил гаргасан этгээдүүд албан тушаалаа хүлээлгэн өгсөн тул тэдэнд сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй. Тус газар нь хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах, цаашид зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг тайланг нийтэлж буйгаа мэдэгджээ.
Тусгай зөвлөхийн алба (OSC) нь АНУ-ын засгийн газрын харьяанд байдаг холбооны хяналтын бие даасан байгууллага бөгөөд Хэтчийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд мөрдөн байцаалт явуулах эрхтэй байгууллага юм.
Эх сурвалж: INTERFAX