Япон улс шинэ коронавирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг 11 сарын 8-с хилээр нэвтрүүлж эхлэхээр болсон байна.
Ингэхдээ бизнесийн зорилгоор орж ирэх хүмүүсийг тухайн байгууллага нь хариуцаж хянах нөхцөлтэйгээр гэр болон зочид буудалд 10 хоног тусгаарлагдах байсан бол 3 хоног болгон багасгах арга хэмжээ авахаар болжээ. Харин гадаад оюутнуудын хувьд хариуцаж буй их сургууль, байгууллагууд нь хяналт тавих нөхцөлтэйгөөр тус улсад нэвтрэх боломжтой болж байгаа юм байна.
Япон улс хилээрээ өдөрт 3500 хүн орж ирэхийг зөвшөөрч байгаа ч сарын сүүлээр 5000 болгон нэмэгдүүлэхээр зорьж буй аж.
Хилээр нэвтрэх иргэд Японд зөвшөөрөгдөж буй вакцин хийлгэсэн байх шаардлагатай гэнэ. Үүнд:
1. COMIRNATҮ компанийн(Pfizer)
2. Vaxzevriа компанийн(AstraZeneca)
3.COVID-19 VaccineModerna(Moderna)
4. Сovishield компанийн тусгай эрхтэйгээр Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцин зэрэг тус тус байх ёстой аж.