Өнгөрсөн сарын 25-нд интернэт сүлжээнд гарсан доголдол нь 89 минут үргэлжилсэн KT компани хэрэглэгчдэдээ нөхөн олговор олгоно гэдгээ мэдэгдлээ.
Сүлжээ тасарснаас хойш долоо хоногийн дотор нэг хэрэглэгчдэд 1000 вон, жижиг бизнес эрхлэгчдэд дунджаар 7000-8000 вонын нөхөн олговор олгох төлөвлөгөөг тухайн өдөр танилцуулсан ч хохирлын нөхөн олговор нь хохиролтой харьцуулахад хэтэрхий бага байна гэж хэрэглэгчид эсэргүүцсэн.
Өчигдөр KT компанийн удирдлагууд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, хохирлыг нь барагдуулахад зориулж нийт 40 тэрбум вон ($33.97 сая) зарцуулах болсноо мэдэгдсэн байна.
Үүнд хувь хүн болон албан байгууллагын үйлчлүүлэгчдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээг дахин тогтоосон. Өнгөрсөн сарын 25-нд гарсан доголдол нь 89 минут үргэлжилсэн ба түүнийг 10 дахин нэмсэн буюу 15 цагийн ярианы хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. KT нь жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан тусдаа стандартыг хэрэгжүүлэх замаар 10 хоногийн төлбөрийг үйлчлүүлэгчдэд нөхөн олгохоор шийджээ.