НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP26 бага хурал өчигдөр (2021.11.01) Их Британид эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Байден хүлэмжийн хийг бууруулах зорилтоо биелүүлнэ гэж мэдэгдсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин бичгээр илгээлт илгээж, хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад илүү их дэмжлэг үзүүлэх ёстойг онцолжээ.
“COP26”-ын эхэнд улс орон бүрийн дээд хэмжээний уулзалтуудаар эхэллээ. Их Британийн Ерөнхий сайд Жонсон “Бид хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс тодорхой үйл ажиллагаа руу шилжих ёстой. Өндөр хөгжилтэй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болгон хөгжүүлж байгаа талаар мэдэгдэж, улс орнуудын амласан санхүүжилтийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч Байден хүлэмжийн хийг бууруулах зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцээг удирдан явуулна гэдгээ хэлээд “Дэлхийн хөгжиж буй орнуудыг дэмжихэд анхаарч, цэвэр эрчим хүч рүү шилжих болно. Хурдлах хэрэгтэй хэмээн мэдэгдэв.
COP26-д хөгжингүй болон хөгжиж буй орнуудын байр суурь харилцан адилгүй байгаа ч улс бүр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг гүнзгийрүүлсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж чадах эсэхэд гол анхаарлаа хандуулах ёстой гэдэг дээр улс орнууд нэгдэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден: өчигдөр “АНУ 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2005 онтой харьцуулахад 50-52%-иар бууруулах амбицтай зорилгодоо хүрч чадна” гэж мэдэгдэхдээ бид үлгэр жишээ үзүүлэн хэлэлцээг удирдан явуулна гэсэн байна.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон: COP26-ын дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ, дэлхийн дундаж температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэм хүртэл хязгаарлах хүчин чармайлтыг багтаасан “Парисын хэлэлцээр”-ийн зорилтыг зарим улс орон хуваалцахгүй байгааг онцлов. Энэ уулзалтын амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүлэмжийн хий ялгаруулж буй орнууд уулзалтын амбиц, зорилтоос ихээхэн шалтгаална гэсэн байна.
Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Моди: 2030 он гэхэд шаардагдах эрчим хүчний 50 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж, 2070 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт бараг тэг болно. Бид анх удаа нүүрстөрөгчийг саармагжуулах зорилтоо тодорхойлж байна. Хөрөнгө шилжүүлэх, хямд өртөгтэй технологи нь илүү чухал. Хөгжингүй орнууд 1 их наяд долларын санхүүжилтийг аль болох хурдан бэлтгэнэ гэж найдаж байна хэмээжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш COP26-д хандан хэлэхдээ, “Түлшинд найдах нь хүн төрөлхтнийг ирмэг дээрээс түлхэж байгаатай ижил хэрэг болж байна. Бид өөрсдөө булш ухаж байгаа юм шиг байна гэж хэлжээ. Мөн тэрбээр улс орон бүрийн зарласан уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээ нь нөхцөл байдлыг сайжруулах зам руу явж байна гэсэн сэтгэгдэл бидэнд төрж магадгүй. Гэвч энэ бол хуурмаг зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээ нь дангаараа хангалтгүй бөгөөд илүү хүчин чармайлт, шаардагддаг зүйл гэсэн байна.
Үүний зэрэгцээ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн дундаж температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд барих зорилтыг хэвээр хадгалах ёстойг онцлжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, Ши Жиньпин НҮБ-ын “COP26” бага хуралд хандан бичгээр илгээлт илгээж, хөгжингүй орнууд цаг уурын өөрчлөлтийн асуудлаар зөвхөн өөрийн улс төдийгүй хөгжиж буй орнуудын арга хэмжээг дэмжих ёстой гэжээ.
Ши Жиньпин бичгээр илгээсэн илгээлтдээ “Одоогийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө улам бүр тодорхой болж, дэлхийн хэмжээнд яаралтай арга хэмжээ авах шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Хүн бүр Парисын хэлэлцээр зэрэг өнөөг хүртэл байгуулсан гэрээ хэлэлцээрт үндэслэн харилцан итгэлцлийг бий болгож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой.
Хөгжингүй орнууд зөвхөн өөрсдийн хүчээр ажиллахаас гадна хөгжиж буй орнуудад илүү их дэмжлэг үзүүлэх ёстой” гэж өндөр хөгжилтэй орнууд мөн хөгжиж буй орнуудын арга хэмжээг дэмжих ёстойг онцлон тэмдэглэжээ.
Үүнээс гадна өнгөрсөн сард Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ бодлого зарласан бөгөөд Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж, салхины болон нарны эрчим хүч үйлдвэрлэх томоохон бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж байгаа гэж ноён Ши Жиньпин мэдэгджээ.
НҮБ-ын судалгаагаар Хятад улс 14 тэрбум тонн, АНУ 6.5 тэрбум тонн, Европын холбоо 4.3 тэрбум тонноор Их Британийг ардаа орхиж, Энэтхэг. 3.7 тэрбум тонн, Орос 2.5 тэрбум тонн, Япон 1.3 тэрбум тонн нүүрс хүчлийн хий ялгаруулж байна.