Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе, үеийн Ерөнхий сайд нартай уулзаж, цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляц, тээвэр ложистик, гадаад харилцааг сэргээх талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна.
Уулзалт маргааш (2021.11.02) болох бөгөөд урилгыг Ерөнхий сайдаар ажиллаж байсан бүх хүмүүст хүргэжээ.
1990 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс:
- Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН (1990.09.11-1992.07.21)
- Монгол Улсын 19 дахь Ерөнхий сайд П.ЖАСРАЙ (1992-1996)
- Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН (1996 -1998)
- Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ (1998-1998)
- Монгол Улсын 22 дахь Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ (1998-1999)
- Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд Р.Амаржаргал (1999-2000)
- Монгол Улсын 24 дахь Ерөнхий сайд Н.Энхбаяр (2000-2004)
- Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ (2004-2006)
- Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд М.ЭНХБОЛД (2006-2007)
- Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд С.БАЯР (2007-2009)
- Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд С.БАТБОЛД (2009-2012)
- Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Н.Алтанхуяг (2012-2014)
- Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ (2014-2016)
- Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ (2016-2017)
- Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ (2017-2021)
- Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.ОЮУН-ЭРДЭНЭ (2021)