УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хүчирхийллийн хэрэгт буруутай гэж үзэн Нийслэлийн Прокурорын байгууллага яллагдагчаар татах шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл гарч байгаа. УИХ-д НПГ-аас Ц.Анандбазартай холбоотой бичиг, гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх асуудал ирсэн эсэх талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр сэтгүүлчийн асуултад харилжээ.
Н.Энхболд албан ёсны мэдээлэл аваагүй, хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Гишүүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Яллагдагчаар татсан тогтоол нь байгаа байх. Одоогоор УИХ болон Халдашгүй байдлын дэд хороонд ирсэн мэдээлэл алга гэж хариулжээ.