Жүжигчин Алек Болдуин оператор Галина Хатчинсаа санамсаргүйгээр буудан хөнөөснөөс болж The Washington Post сонин кино зураг авалт дээр галт зэвсэг ашиглалтын аюулгүй байдлын сэдвийг хөндсөн мэдээлэл гаргажээ.
Уг үйл явдал зураг авалтын талбай дээрх техникийн аюулгүй байдлыг баримтлах, түүнчлэн аюултай ажил гүйцэтгэж байгаа техникийн ажилтнууд хэрхэн хамгаалагдсан талаарх мэтгэлцээн өрнөхөд хүргэсэн юм.
Калифорни мужаас гарсан сенатч Дэйв Кортезе кино зураг авалт, театрын үзүүлбэрийн үеэр цэргийн сум, зэвсэг хэрэглэхийг хориглосон хуулийн төсөл санаачилсан байна. Кино үйлдвэрлэлийн зарим төлөөлөгчид орчин цагт компьютер технологиор зэвсгээр буудах зэрэг зургийг амархан хийдэг болсон учир талбай дээр ажилтнуудын амь насыг эрсдэлд оруулдаг энэ мэт хэрэггүй эрсдэлийг шүүмжилж байлаа.
Associated Press агентлагийн мэдээлснээр 1990-2016 онд АНУ-д зураг авалтын талбай дээр 43 хүн амиа алдаж, 150 гаруй нь ноцтойгоор гэмтэж бэртсэн юм. Энэ асуудал нь кино үйлдвэрлэлийн ажилтнуудын эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл, тэдний ажлын нөхцөл тун хүн гэж мэдээлжээ.
Гэвч ийм асуудал шүүхээр орох нь тун цөөн. Ажилтнууд аливаа асуудал гарвал кино продюсертээ гомдол гаргахгүй гэсэн гэрээ байгуулдаг байна.
Эх сурвалж: BBC