Хөх хотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр (2021.10.25) Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн зуслангийн байшинг дрон ашиглан лайваар танилцуулсан нь олон нийтийн сүлжээнд хоёр дахь өдрөө хэлэлцэгдэж байна.
Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэ АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийхдээ энэ байшингийн үнэлгээ 4 сая долларт хангалттай хүрнэ хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдсэн. Зарим мэдээллийн сайтууд энэ байгууламж нь хэзээ ч Ц.Нямдоржийн хөрөнгө орлогын мэдүүлэгт тэмдэглэгдэж байгаагүйг сөхөн нийтэлж, зарим нь 2019 онд энэ хаусыг АТГ шалгаж байсан тухай мэдээг сөхөн шэйрлэжээ.
Олон жил яригдаж байгаа Ц.Нямдоржийн хаусын зураг өмнө нь төдийлөн ил тод гарч ирж байгаагүй юм. Өөрөө бол хоёр хүүхдийнх нь нэр дээр байдаг гэж мэдэгдэж байсан хаусын талаар иргэд ийн жиргэжээ.