Индонезийн археологичид эртний Малайн хаант улсын Шривижая хэмээх, Торгоны замын усны артерийг атгаж байсан, нууцлаг байдлаар алга болсон хотын эрдэнэсийг оллоо.
300 тэнгисийн торгоны замд ноёрхох хугацаандаа энэ хот тоолж баршгүй их баялгийг хуримтлуулсны зарим хэсгийг нь Суматра арлын загасчид илрүүлж эхэлжээ. Нутгийн иргэд Муси хотын ёроолоос байнга л үнэт зүйлс болох бөгж, ээмэг, алтан бариултай хутга, сэлэм, бадмаараг, нил эрдэнээр чимэглэсэн зүйлс, Буддын хөшөө зэрэг олдог.
-Сүүлийн 5 жил олон өвөрмөц зүйл олдсон. Янз бүрийн эриний зоос, алтан болон буддын баримал, үнэт чулуу гээд “Синдбад далайчин” дээрээс ч уншиж болохоор, зохиомол мэт зүйлс олддог болсон. Гэвч энэ бол бүгд бодит зүйл юм хэмээн Британийн археологич Шон Кингсли The Guardian-д мэдээлжээ.
Мэргэжилтнүүд үнэт олдвор илэрсэн газарт малтлага хийх хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхгүй бол хүн төрөлхтөн гээгдсэн соёл иргэншлээ үүрд алдах эрсдэлтэй.
Бас нэгэн асуудал нь олдсон үнэт зүйлсийг нутгийн зах зээл дээр зарж борлуулан, ихэнх нь хувийн цуглуулгад орох буюу түүхийн үнэ цэнийг мэдэхгүй хүмүүсийн гарт ордог аж.
Шариважая хот нь оршин тогтнох хугацаандаа худалдааны замын уулзвар болж, дараа нь түүний тухай дурсамж хүртэл баларч үгүй болжээ. Хаант улсын мөхлийн шалтгаан нь арал дээр газар хөдөлж, голын голдиролд өөрчлөгдсөнийх байж болзошгүй хэмээн археологичид таамаглаж байна.
Эх сурвалж: KP