“Талибан”-ыг алан хядагчийн жагсаалтаас хасах саналыг талибууд талархан хүлээн авав

Афганистаны эрх баригч “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Оросын төрийн тэргүүн Владимир Путины хэлсэн, хөдөлгөөний удирдагчдыг алан хядагчдын жагсаалтаас гаргах саналыг талархан хүлээн авчээ.
“Исламын эмират Афганистан Улсын Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ИЭАУ-ын удирдагчдын нэрсийг хар жагсаалтаас хасах асуудлаар хэлсэн үгийг талархан хүлээн авч байна. Бид харилцан ойлголцлын зарчим дээр суурилан олон улсын нийгэмлэгтэй эерэг харилцаатай байхыг эрмэлзэж байна” хэмээн Афганы ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга
Кахар Балхи “Твиттер”-тээ бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон “Валдай” клубын хуралдаанаар Путин “Талибан”-ын алан хядагч байгууллагын жагсаалтаас хасах боломжийн талаар хөндөж, энэ шийдвэрийг НҮБ-ын түвшинд гаргах ёстой гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: RIA