Өнөөдрийн байдлаар Өмнөд Монголын Алшаа аймагт “Covid-19”-ийн 18 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 44 болжээ. Харин Эрээн хотод нэг тохиолдол шинээр нэмэгдэж, 15 болсон бол Хөх хотод халдвар нэмж бүртгэгдээгүй, 3 тохиолдол хэвээр байгаа аж.
“Covid-19”-ийн тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан аравдугаар сараас хойш дээрх газруудаар явсан хүмүүсээс шинжилгээ авч буй юм байна. Цар тахлын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хаан, хөл хорио тогтоосон, одоогийн байдлаар хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа юм.
Хятадын Олон улсын радиогоос мэдээлснээр, аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт долоон тохиолдол батлагджээ.