2021-10-22 11:561min00

ЭМЯ: Коронавируст халдварын 1719 тохиолдол батлагдаж, 19 хүн нас баржээ

007

ЭМЯ сүүлийн 24 цагт 1719 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 19 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1553-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 964 нь нийслэлд, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.841 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 52.399  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.