Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл өгч байна. Хүн амын дунд коронавирусын эсрэг гуравдугаар тун хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд III дахт тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь цар тахлаас хамгаалагдаж байна хэмээн тус яамнаас мэдэгдлээ.
“Эрдэнэт” үйлдвэрт өдөрт 80-100 халдварын тохиолдол илэрч байсан бол ажилтнуудаа гуравдугаар тунд идэвхтэй хамруулснаар халдварын тоо 10 дахин буурсан бол Хас банк ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулснаар ажилтнуудынх нь халдвар авах тохиолдол эрс буурсан” хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлж байна.
Иргэд гурав дахь тунд хамрагдах нь шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулахаас гадна хүндрэлээс сэргийлдэг. Эрдэмтэн судлаачид гурав дахь тунгийн хамрагдалтыг 30-аас дээш болговол халдвар буурна гэж үзэж байгаа талаар яамнаас мөн мэдээлж байна.