Японы баруун өмнөд хэсэгт Кумамото мужид Асо галт уул оргилж, галт уулын чулуу, үнс, утаа тархаж эхэлсэн талаар Японы цаг уурын агентлаг мэдээлэв.
Галт уулын утаа, үнсний багана 3500 метрийн өндөрт гарсан бол галт уулын чулуу 1 км-ийн зайд цацагджээ.
Асо галт уул нь өөр хоорондоо гинжин холбоотой олон галт уулын нэг бөгөөд хамгийн идэвхтэй нь Накадаке галт уул юм.
2017 оны 9-р сард болсон дэлбэрэлтийн үеэр үнс, утааны багана 2000 метрийн өндөрт гарсан бол 1953 онд болсон дэлбэрэлтийн үеэр 90 хүн галт уулын чулуулагаас болж гэмтэл авч байсан аж. 1958 онд болсон дэлбэрэлтийн улмаас 12 хүн, 1979 онд тэсрэх дэлбэрэлтийн үеэр 3 хүн нас барж байжээ.
Одоогийн байдлаар галт уулын дэлбэрэлтээс үүдсэн хохирлын хэмжээ болон хохирогчдын мэдээлэл ирээгүй байна. Оргилж буй Асо галт уул Иката атомын цахилгаан станцаас 130 километрийн зайд оршдог байна.
Эх сурвалж: RIA