Энэтхэгийн хилийн албаны ажилтнууд Хятадын цэргүүдтэй тэмцэхээр бүтээгдсэн шинэ үеийн нисдэг бус зэвсгээр хангагдах нь ээ. Байлдааны зэвсэг нь хилийн Ладакх бүсийн Галван хөндийн мөргөлдөөнд тус дэм болно гэж үзжээ.
Asian News International хэвлэлд гарсан мэдээллээс үзэхэд, Энэтхэгийн Apasteron компани зэвсгийн хэд хэдэн шинэ загвар боловсруулсны зарим нь тун өвөрмөц юм байна. Жишээлбэл, гурван шүдтэй цахилгаан жад, түүнчлэн техник эсэргүүцэх өргөстэй бороохой зэргийг танилцуулжээ.
Шинэ бүтээлүүд дотор цахилгаан бээлий, цахилгаан бороохойтой банз, түүнчлэн дайснаа хүчтэй гэрлээр юм харахааргүй болгодог, тогонд цохиулдаг цахилгаан бамбай зэрэгт багтсан аж.
Эх сурвалж: OSNMEDIA