2021-10-20 12:171min00

ЭМЯ: Коронавируст халдварын 2153 тохиолдол батлагдаж, 17 хүн нас баржээ

02-85

ЭМЯ сүүлийн 24 цагт 2153  хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 17 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1518-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 1147 нь нийслэлд, 1006 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.717 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 51.060  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.