Засгийн газрын өнөөдөр /2021.10.20/-ийн хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржавын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог томилжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж оронд нь Л.Цэдэвсүрэнг томилсон байна. Л.Цэдэвсүрэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт БСШУСЯ-ны сайдаар ажиллаж байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байв.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав нь Элчин сайдаар томилогдсон учраас ийн түүний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солоноог томилсон байна. Б.Солонгын хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээрийн ажлын хэсэгт чухал үүрэг гүйцэтгэж буй юм.