Өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн албаныхан Сангийн яаман дээр очиж Сангийн сайд Б.Жавхлангаас мэдүүлэг авчээ.
МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайдад 4 тэрбумын тоглолт зохион байгуулах, энэ саналыг дэмжихгүй бол Төв талбайд очиж сууна хэмээн сүрдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Дуучин С.Жавхлан харин Сангийн сайдтай уулзсан гэдгээ нотлоод яригдаж буй асуудлыг нүүрээ харалцан ярина хэмээн мэдэгдээд байгаа.
Эрүүгийн цагдаагийн алба энэ асуудлаар Сангийн сайдаас байцаалт авчээ.