2021-10-16 09:271min01

БНХАУ-ын 76 сая долларын зээлээр дөрвөн аймагт махны экспортын жишиг үйлдвэр байгуулна

10

Засгийн газрын зүгээс боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Ховд аймгийн арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтад 9.7 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа бол Дархан-Уул аймгийн арьс ширний цогцолбор ирэх жил Итали Улстай хамтран төсөл эхлүүлэх юм байна.

Мөн махны экспорттой холбоотой дөрвөн жишиг үйлдвэрийг Ховд, Булган, Архангай, Дорнод аймагт байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улирлын чанартай малын гаралтай түүхий эдийн экспорт жилийн  турш үргэлжлэх боломж бүрдэх аж.

Одоогоор үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулаад дуусаад, гэрээ хэлцлийн ажлууд явагдаж байгаа юм байна. Төслийг БНХАУ-ын 76 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлэх бөгөөд захиалагч болон гүйцэтгэгч тал ойлголцож чадвал 2022 онд багтаан хэрэгжүүлэхээр тооцож байна гэсэн мэдээллийг өчигдөр ХХААХҮ-ийн яамнаас УИХ-ын гишүүдэд өглөө.