Прокурорын байгууллага 2021 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, эрүүдэн шүүхээс ангид байх, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгааг тус байгууллагаас мэдээлэв.
Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Эрүү шүүлт тулгасан тухай гэмт хэргийн талаарх 53 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 26 буюу 49.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 18 хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Хэрэг бүртгэлт явуулсан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.9 хувиар, хаасан хэрэг 58.1 хувиар тус тус буурсан бол яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг ижил түвшинд байгаа аж.